December 18, 2019

"KARAKORUM"-2019 МӨСНИЙ ФЕСТИВАЛ ЦОМЫН ЭЗНЭЭ ТОДРУУЛЛАА.

"KARAKORUM"-2019 МӨСНИЙ ФЕСТИВАЛ ЦОМЫН ЭЗНЭЭ ТОДРУУЛЛАА.

БОАЖЯ, Монголиа Экспедишнс ХХК /Eрөнхий зохион байгуулагч/, Монголын Уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран Мөсөнд авиралтын спортыг таниулах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготойгоор энэхүү "Karakorum - 2019" Мөсний фестивалийг 2019 оны 12 сарын 7, 8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байрлах Улаан цутгалангийн хүрхрээнд амжилттай зохион байгуулагдаа. Уг тэмцээний тамирчдын аюулгүй байдлыг хангаж Амар даатгал ХХК, тэмцээнд оролцсон тамирчид болон, үзэгчдэд тусгай гарын бэлэг гардуулж уул, аялалын хувцасны LOWA брэнд тус тус хамтран ажиллалаа.


Энэ жилийн Фестивалийн нэг онцлог нь Mongolia Expeditions &X-Team-ийн залуус өдөр шөнөгүй ажиллаж хүрхрээны дотор дахин хүрхрээ барьж үндсэн замын баруун талд 24 метр өндөр шинэ зам цутгаж хөлдөөсөн явдал юм.
Тус тэмцээн нь мэргэжлийн ангилалд хурд ба техник, сонирхогчдын ангилалд хурд гэсэн төрлөөр зохион байгуулагдаж, аваргаа тодрууллаа.
Үүнд:
Хурд эмэгтэй:
1. "Хайрхан аялагч" клубын тамирчин СМ Б.Дэнсмаа
2. "Саммит" клубын тамирчин О.Ууганцэцэг
3. "Хайрхан аялагч" клубын тамирчин А. Өлзий
Хурд эрэгтэй:
1. "Сутайн бор" клубын тамирчин ОУХМ Н. Хэрлэн
2. "Улаанбаатар аялагч" клубын тамирчин дэд мастер Ч.Мандахбаяр
3. "Уулын хөтчийн" холбооны тамирчин СМ Л.Нямбаяр
Техник эмэгтэй:
1. "Хайрхан аялагч" клубын тамирчин спорт авиралтын ||| зэргийн тамирчин А.Өлзии.
2. "Хайрхан аялагч" клубын тамирчин Б.Дэнсмаа
3. "Улаанбаатар аялагч" клубын тамирчин Э. Уранболор
Техник эрэгтэй:
1. "Сутайн бор" клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн
2. "Хайрхан аялагч" клубын тамирчин Д.Баасандорж
3. "Улаанбаатар аялагч" клубын тамирчин Ч.Мандахбаяр

Сонирхогчдын ангилалд эрэгтэй:
1.Эрдэнэбулаг
2.Ганзориг
3.Болдбаатар

Сонирхогчдын ангилалд эмэгтэй:
1.Даваасүрэн
2.Орхонтуяа
3.Эрдэнэбилэг

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчин ОУХМ Н. Хэрлэн, "Хайрхан аялагч" клубын тамирчин СМ Б.Дэнсмаа нар тус тус KARAKORUM-2019 эрэгтэй эмэгтэй цомын эздээр шалгарлаа. Уг тэмцээний нэг сайхан чимэг нь сонирхогчдын тэмцээн байсан ба үүнд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын 1,2,3 дугаар багийн иргэд маш идэвхтэй оролцож, гал гарсан өрсөлдөөнийг үзүүлэн, үзэгчид болон хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөнийг онцолмоор байна.

Тэмцээнийг зохион байгуулсан Mongolia Expeditions, хамтран зохион байгуулсан МУҮХ шүүгчдийн баг бүрэлдэхүүн, оролцсон нийт баг,тамирчид, та бүхэндээ талархал илэрхийлж цаашдын спортын өндөр амжилт хүсье.

МОНГОЛЫН УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО
2019.12.09

0 сэтгэгдэл:

Post a Comment