November 27, 2010

Байрзүйн зургаас газрын гадаргууг судлах.

Гадаргууг хаяалбараар дүрслэх нь: 
Газар орон дээрхи байдал
Зураг дээр газар орны харагдах байдал
Байр зүйн зургийн үндсэн шаардлагуудын нэг нь газрын гадаргуугын элемент болох хотгор гүдгэр, тэгш тал, гуу жалга, байшин барилга гэх мэт зүйлсийн дэвсэл байдлыг зургийн хэмжээсийн хувьд зөвшөөрөгдөх дээд зэргийн нарийвчлалтайгаар дүрслэн үзүүлэхэд оршино. Байр зүйн зураг нь зевхөн хэвтээ хавтгайд хэмжилт хийх төдийхнөөр хязгаарлагдахгүй, газар орон дээрхи ямар ч цэгийн байрлалын өндрийг тодорхойлох боломжийг олгож буй гурван хэмжээст хэмжилтийн ойлголт юм.  Зургаас газар орны тухай бүрэн дүүрэн ойлголт авахын тулд юун түрүүнд газрын гадаргууг зурагт хэрхэн дүрслэгддэг талаар ойлголттой байх хэрэггэй. Хамгийн гол нь: 
  • газрын гадаргуугын тэгш бус байдлын төрлүүд, тэдгээрийн харилцан байршилт, хоорондын уялдаа; 
  • газар орон дээрхи цэгүүдийн харилцан өндөршилт, үнэмлэхүй өндөр; 
  • налуугийн хэлбэр байдлыг зураг дээрээс богино хугацаанд зөв тодорхойлж сурахад оршино.
Хаяалбар:
Хаяалбарыг ойлгох нь:
Байр зүйн зураг дээр газрын гадаргууг хаяалбараар дүрсэлнэ. Хаяалбар нь битүү муруй хүрэн бор өнгийн шугам юм. Зураг дээрхи хаяалбар бүр нь газрын гадаргуугын тэгш бус байдлын элементүүд болох хотгор гүдгэр, тэгш тал, гуу жалгыг дүрсэлсэн хэвтээ хүрээвч юм. Хаяалбар шугамын газар орон дээрхи цэг бүхэн нь далайн түвшнээс дээш нэгэн ижил өндөрт байна. Хаяалбарын бүх цэг нь далайн түвшнээс дээш (д.т.д) нэгэн ижил өндөрт байна. Эдгээр цэгийн өндөр нь зэргэлдээ хаяалбар цэгийн өндрөөс огтлолын өндреөр ялгагдана. Зэргэлдээ хоёр хавтгайгаар огглолцсон өндрийн зайг огтлолын өндөр гэнэ. Налуу дээр олон хаялбар байх тутам төчнөөн өндөр, нэг хаялбар нь нөгөө хаялбартайгаа хичнээн ойр байх тутам налуу нь төчнөөн огцом эгц байна. Иймд хаяалбарын тоогоор газар орон дээрхи нэг цэгийн өндөршилт нь нөгөө цэгээсээ хэр өндөрт байгааг тодорхойлж болох ба хаяалбарын хоорондын зайгаар налуу нь хэр огцом болохыг тодорхойлдог. Налуугийн чиглэл хаяалбарт перпендикуляр байна. Газрын гадаргууг хаяалбараар дүрслэж буй огтлолын өндөр нь зохиож байгаа зургийн хэмжээс, гадаргуугийн шинж байдлаас хамаарч янз бүр байдаг. Гадаргуугийн хаяалбар дүрслэлийг нүдэнд харагдахуйц байдлаар тодорхой үзүүлэхийн тулд тэгш талын бүс нутгийн газрын гадаргууг дүрслэх огтлолын өндрийг хэвийн огтлолын өндрөес хоёр дахин багаар, харин өндөр уулын бүс нутгийг хоёр дахин ихээр тус тус авдаг. Огтлолын хэвийн өндөр нь бусад бүс нутгийн хувьд хэвээр байна. Огтлолын хэвийн өндөр нь тухайн зургийн хэмжээсийн (масштаб) 0,02-той тэнцүү байна. Доорхи хүснэгтэд янз бүрийн хэмжээст зургийн огтлолын хэвийн өндрийг харуулав.
Зургийн хэмжээс
Хэвийн огтлолын өндөр (м)
Хэмжээсийн хэмжигдэхүүн (масштаб)
1:25,000
5
250м
1:50,000
10
500м
1:100,000
20
1км
1:200,000
40
2км
1:500,000
100
5км
1:1,000,000
200
10 км

0 сэтгэгдэл:

Post a Comment