Дэл Хөнжилийн уулын хадны зураг |
Хадны сүг зураг: Хүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн зурж эхэлсэн байдаг. Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно. Хадны сүг зургийг зосон ба сийлмэл гэж 2 ангилдаг байна. Зосон зураг нь Өвөр байгаль,Төв болон Дорнод Монголын нутагт өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд холбогдоно. Монгол нутагт хадны сүг зураг дүрслэлийг агуулсан газар орон маш олон байдаг. Хадны сүг зураг нь үндсэндээ өнгөрсөнд хүргэх гарц, асар үнэ цэнэтэй зурган бичиг юм. Судлаачид хадны сүг зургийн хийц, технологийг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг нь тогтоодог. Хадны сүг зургийг ажиглан уншиснаар дараах зүйлсийг олж мэдэх боломжтой.
- Хэдий үед ямар багаж хэрэгслээр уг зураг дүрслэл бүтээгдснийг.
- Тухайн цаг үед ямар амьтад энэ газар зонхилж байсныг.
- Хүн төрөлхтөн хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг.
- Хэдийд шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж эхэлснийг.
- Нийгмийн байгууллын үе шатуудыг. Тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт зэргийг төвөггүй судлан мэдэх боломжтой
2 сэтгэгдэл:
saihan gazar bn
Tiim mash sain gazar
Post a Comment