November 10, 2010

Асгатын мөнгөний орд – Асгат тосгон.

Асгат тосгоны уурын зуух - одоогоор ашиглаагүй байгаа.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг ОХУ, Монгол улсын хил дээр Асгатын суурин гэж нэг жижиг тосгон бий.  Энэ тосгон нь Асгатын мөнгөний ордыг ашиглах зорилгоор оросууд байгуулсан. 1970-аад оны сүүл 1980-аад оны эхээр оросууд энэ бүс нутагт хайгуул судалгааны ажил явуулж Асгатын мөнгөний ордыг олсон бөгөөд анхандаа маш том мөнгөний орд оллоо, Монгол талдаа их нөөцтэй, орсын талд ч багагүй нөөцтэй хэмээн шуугиж байв. Дараа нь 1980-аад оны дундуур Монголын тал оросуудтай хамтран хоёр ч удаа хайгуул судалгаа хийж, далд уурхайн хонгилуудыг үүсгэж нилээдгүй зардал гаргасан ч ашиглаж чадаагүй. Тухайн үед дэлхийн зах зээл дээр мөнгөний ханш бага байсан учир уг ордыг ашиглах нь эдийн засгийн хувьд алдагдалтай байсан.  Зах зээл эхэлснээс хойш АНУ, Изриалын компаниуд ордыг сонирхож байгаад хаясан. Энэ нь мөн л одыг ашиглах ашиггүй гэж үзсэнтэй холбоотой. Асгатын мөнгөний ордын талаар монголын сонин хэвлэлүүдэд олон шуугиантай мэдээ мэдээлэл гарч л байдаг. Ялангуяа С. Баярын засгийн газрыг хэл аманд өртүүлэх нэг гол улс төрийн хөзөр болж байсан. 
Олон хүний шунал хөдөлгөсөн, маш их нөөцтэй орд гэж ойлгодог юм шиг байгаа юм. Гэтэл энэ орд бодит байдал дээрээ дэд бүтэц муу хөгжсөн, хүрч очиход нилээдгүй бэрхшээлтэй.  Асгат нь Монгол улсын баруун хойд хил дээр ОХУ-ын Горный Алтай муж, Туватай хиллэдэг, уулархаг бvсэд, далайн тєвшнєєс дээш дунджаар 3600 орчим метрийн єндєрт оршдог. Дээр нь мєнх цэвдэгтэй, хvйтэн бvсэд байрладаг нь цаг агаарын хувьд хvнд хэцvv, газар зvйн байрлалын хувьд ч тєвєгтэй. Одоогоор уг ордын ордын ашиглалтын лицензийг МОНГОЛРОСЦВЕТМЕТ компани эзэмшдэг юм байна. Монголын тал 51 хувь, оросын тал 49 хувь эзэмшдэг. Бид саяхан Сийлхэмийн нуруу, Асгат Түргэний уулсаар аялж явахдаа Асгатын ордыг үзэх боломж гарсан юм. Асгатын ордод хүрэхийн тулд ОХУ-ын хилээр гарч 7км замыг ОХУ-ын нутгаар явж Асгатын сууринд хүрдэг юм байна. Хилийн застав дээр очоод бичиг баримтаа шалгуулаад, түр нэвтрэх цагаан хуудас авч / өдөртөө хүчинтэй/ явсан. Үндсэндээ энэ хавийн бүс нутгийг Монголын хилчид хамгаалж байдаг юм байна. Оросын хилийн пост гэх юм байсангүй. Оросууд долоо хоногт нэг удаа, заримдаа 14 хоногт нэг удаа хилийн постоо эргэж ирдэг гэж монголын хилчид ярьж байлаа. Хоёр улсын хилийн шонгууд нилээдгүй хуучирсан, шонгууд дээр улсын сүлд тэмдэг, тоо дугаар гэсэн юм алга. 
Монголын хилийн багана цэнхэр судалтай, оросын хилийн багана ногоон судалтай байдгаараа ялгаатай. Оросын нутгаар визгүй зорчиж явсаар Асгат сууринд хүрэв. Суурин уулын нарийхан аманд байрладаг ч энэ хавийн байгаль үнэхээр сайхан. Суурингийн ерөнхий төрх нь оросын геологи хайгуулын хуучин тосгон, хэдэн вагончик, ганц нэг том шпалан /модон/ байшин, төмөр агуулахууд, уурын зуух зэрэг байдаг юм байна. Ашиглалт хийгдээгүй тул уурхайн ажилчид алга, энд казах, дөрвөд нийлсэн арав гаруй айлтай эль хуль газар байв.  Айлууд нь вагончикт амьдардаг юм байна. Арав гаруй айлын хүүхдүүд явдаг нэг бага сургуультай гэнэ. Тэнд одоогоор нэг багш, есөн хүүхэд л байдаг юм байна. Өөр засаг захиргааны байгуулга энэ тэр юм алга. Уулын мухарт хаягдсан нэг жижиг суурин юм.
Нэг том модон хашаанд Асгатын уурхайгаас олборлосон сорьцын дээж гээд модон тэвшин дээр хураасан баахан чулуу байна. Чулууг барьж үзвэл дотор нь янз бүрийн метал элементүүд нүдэнд ил харагдаж байв. Хамаагүй орж үзэж болдоггүй юм байна билээ. Хуучны цагт оросууд эндээс олборлосон сорьцоо машинаар тээж, онгоц буух боломжтой ил задгай газар хүргэж тэндээсээ онгоцоор зөөдөг байсан гэж нутгийнхан ярьж байсан. Тэр үед энэ суурингаас Асгат гол хүртэлхи замыг засч, Асгатын гол дээгүүр модон гүүр тавьж, уул даваануудыг зассан юм байна. Оросуудыг гарч явснаас энэ замд гар хүрсэн хүн алга, нилээдгүй эвдэрч мууджээ. Асгатын ордын талаар Монголын мэргэжилтнүүд ярихдаа: Асгат тийм ч том орд газар бишээ Монгол улсын хэмжээнд бол дундаас дээгүүрт, дэлхийн хэмжээнд бол жижиг ордод тооцогдоно.  Асгатад дөрвөн төрлийн металл бий. Мөнгө нь 7.3 мянган тонн, зэс 227.4 мянган тонн, сурьма 101.4 мянган тонн, висмут 11.4 мянган тонн гэж тогтоосон. Энэ нь баталгаагvй нєєц бєгєєд нарийвчилсан хайгуул хийсний vр дvнд 50 хувь нэмэгдэж, эсвэл 50 хувь хасагдаж ч болно гэсэн vг юм.  
Асгат тосгон хүрэх замд


ОХУ-ын нутагт - ОХУ-ын хилийн баганын дэргэд


Асгатын голын эхэнд


Асгатын голын эхэнд - Машин замын төгсгөл.


Асгат тосгон

3 сэтгэгдэл:

Anonymous said...

Minii etseg uvgudiin ariun dagshin nutgiig Tenger etseg iveeg!

Anonymous said...

Devsgert ni kazah aya egshiglej baigaa ni ogt taalagdsangui. Ene bol heden zuun myangan jilees bidnii uvug deedes nuudellen aj turj irsen minii Mongoliin nutag bilee...

НОГООННУУР 1-Р СУРГУУЛЬ said...

Minii chinii gsen yum bhgui chadval ene Asgatiin ord gazriig ashiglaltad oruulahad hubi nemree oruulaach demii dongsoodbailgui

Post a Comment