Харуул овоо.
Харуул овоо |
Ховд аймгийн Булган, Үенч сумын зааг нутагт Жаргалан уулын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж бий. Нутгийнхан эл байгууламжийг Харуул овоо гэж нэрлэнэ. Уг байгууламжийн өндөр нь 10 гаруй метр, овооны суурийн диаметр нь 7 метр орчим юм. Харуул овоо гэсэн нэрнээс нь аваад үзэхэд энэхүү овоо нь нутгийн хил хязгаарын тэмдэг эсвэл ямар нэгэн дохиог тэмдэгийг дамжуулах, мөн ямар нэгэн зүйлд тэмдэг болгон байгуулсан байж болох талтай гэж үздэг. Судлаачид уг байгууламжийг XVII-XVIII зууны үед хамааруулан авч үздэг. Монгол Алтайн нуруунд иймэрхүү бие биеэ харсан чулуун байгууламж 3 бий гэдэг. Эдгээрийн 2 нь Хятадын нутагт, 1 Монголд байдаг. Харуул овоо нь гурван үе бөгөөд доогуураа өргөн цүлхгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон байна. Овоог хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж дунд нь модон шургаагаар бэхэлгээ зангидаж хийсэн болох нь овооноос цухуйсан моднуудаас харагддаг. Харуул овоо ямар нэгэн тайлга тахилын байгууламж биш юм.Эл овооны тухай нутгийн олны дунд олон аман яриа, домог байдаг. Нэгэн домог: Урьд цагт Жаргалан хэмээх эл нутаг нь Их хааны харуулын албыг гүйцэтгэдэг байсан захчин ястны өлгий нутаг юм. Тэр үед урд, хойд Жаргалантын уулаар харийн хошууны хил хязгаар залгаж байсан тул харуул манаатай байжээ. Тэр цагт уугуул нутгийн айлын ганц хүү нутаг усаа сайтар хамгаалсаар насан өөд болжээ. Түүнийг нутаглуулахад хошуу ноён зарлиг гаргаж түүний унадаг морь, анч нохой, бүх зэр зэвсгийн хамт овооны дотор хийж чулуугаар хашиж бунхалсан гэдэг. Овоог босгоход Ар Жаргалантын голоос Харуул овоо хүртэл хүмүүс нэг эгнээ болон зогсч зуурсан шавар, чулуу, модыг гар дамжуулан уулын оройд гаргаж барьсан гэсэн аман яриа байдаг. Энэ цагаас эхлэн энэ овоог Харуул гэх болжээ. Харуул овооны тухай домог яриан дээр үндэслэн Ховд аймгийн хөгжимт драмын театрынхан Харуул овооны домог нэртэй жүжигийг тавьж олны хүртээл болгож байсан байдаг.
Харуул овоо - GPS солибцол: N46°08'5.5", E91°46'45". |
2 сэтгэгдэл:
Харуул овоо Хаан овоо Хатан овоо гэж гурван овоо байдгаас Харуул овоо Монголын нутагт байдаг, Энэ гурван овоо бие биеэ харсан байх ба Хаан овоо нөгөө хоёр овоогоо хардаг Хатан овоо Харуул овоо хоёр нь нэг нэгийгээ хардаггүй харагдахааргүй байралсан байдаг. Дээрхи гурван овооны талаархи олон домог байдаг. Бас нэгэн домог: "Харуул овоо"
Эрт цагт Жаргалант уулын орой дээр харуулд гардаг байсан харуул айлийн ганц хүү байсан юм гэнэ тэр залуу хааны бага хатанд дурлаад хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн юм гэнэ. Энэ явдалыг Хаан олж мэдээд харуул хүүг шийтгэж харуулд гардаг байсан Жаргалан уулын орой дээр чулуун хороо босгон эдлэж хэрэглэж байсан морь, нохой, хуяг дуулга зэргийн хамтаар амьдаар нь булишлан орхисон гэдэг.
"Хатан овоо"
Эзэн хаан бага хатнаа шийтгэн чулуун хороо босгон бага хатнаа оруулан амьдаар нь булшилж орхиод энэ хоёр дахин уулзахгүй болсон гээд хоёр овоог хоёуулаг нь харагдаж байхаар өндөр уулын оройд өдөр болгон гарч өдөржин суудаг байсаар насан өөд болохдоо намайг миний өдөржин суудаг байсан газар Харуул овоо Хатан овооны адилаар чулуун бунхан байрь гэж зарилаг буулгасан ёсоор Хаан овоо боссон гэж бас нэгэн домог байна.
Nugu 2 n yagad hilin tsaana garsan yum boloo
Post a Comment