Агуйн ам |
Эхний хүнхэрээс дахиад 5 орчим метр доошлоход агуйн гол танхимд хүрнэ. Агуйн гол танхимийн өндөр 20 метр лав хүрнэ. Гурван Зээрдийн агуй 2008-10-28 14:33:04 Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галбын говийн баруун урд хязгаарт Гурван зээрд ууланд Гурван зээрдийн агуй гэж шохой чулуун, хэвтээ, босоо тогтоц хосолсон агуй бий. Энэ агуйгаас 1930-аад оны үед оросын нэрт судлаач судлаач Симуков хүний араг яс олсон нь Байгалийн Түүхийн музейд тавигдаж байсан гэсэн яриа бий. Агуй нь Монгол улс, БНХАУ-ын хилтэй ойр учир агуй хүрэх замдаа хилийн цэргийн газраас хил орчмын бүсэд нэвтрэх зөвшөөрөл авах хэрэгтэй. Гашуун сухайтын хилийн заставаас Гурван зээрдийн агуйн ам хүртэл машин зам хөтөлнө. Агуйн ам, агуйн амны овооны хадаг яндар холоос харагдана. Агуйн солибцол N42°30'19.5" E107°26'51.4" д.т.дээш 1035 метр. Агуйд олон жилийн өмнө түймэр гарснаас уг агуйн унаган тогтоц алдагджээ. Нутгийн хүмүүсийн ярих нь агуйн амаар олон хоногийн турш утаа олгойдож байсан аж. Агуйд орохдоо аюулгүй байдлыг сайтар хангаж олсоор дамжиж орох хэрэгтэй. Агуйн нийт гүн нь 21 метр. Агуйн амаар ороход 5 метр хиртэй эгц доошоо буухад эхний хүнхэрт хүрнэ. Эхний хүнхэрээс дахиад 5 орчим метр доошлоход агуйн гол танхимд хүрнэ. Агуйн гол танхимийн өндөр 20 метр лав хүрнэ.
0 сэтгэгдэл:
Post a Comment