1:100000 масштабтай байрзүйн зураг. |
Байрзүйн зургийг улам тодорхой болгохын тулд хэд хэдэн өнгийг ашиглана. Байрзүйн зурагт ашиглаж байгаа өнгө бүр нь томъёолсон тэмдгийн нэгэн адил үүрэг гүйцэтгэнэ. Үүгээрээ зургийг уншихад хялбар болгож түүний агуулгыг нь баяжуулж өгнө. Өнгө нь объектуудыг дүрслэн үзүүлсэн байдалтай тодорхой хэмжээгээр зохицсон байдаг. Зурагт дараах өнгийг голчлон хэрэглэнэ. Үүнд:
• ХӨХ өнгө - Далай, тэнгис, гол, мөрөн, худаг, булаг, намаг, хужирхаг газар, мөнх цас, мөсөн гол, хүрхрээ, боргио, хөлөг онгоц зогсох газар, зогсоол, давалгаанаас хамгаалах даланг хөх өнгөөр зурна. Мөн усан зогсоолын гүн, урсгал усны чиг, голын өргөн, урсгалын хурд, ёроолын хөрс зэргийг тайлбарлах бичиглэлийг хөх өнгөөр тэмдэглэнэ.
• Ногоон өнгө - Ой хөвч, ойн зурвас, бут, бургасан шугуй зэргийг ногоон өнгөөр;
• Бор өнгө - Газрын гадаргуу, түүний элементүүд (гуу жалга, эрэг, ганга) болон хуурай сайр, бутархай чулуу, чулуун болон элсэн гадаргыг бор өнгөөр;
• Улбар шар өнгө - Засмал зам ба сайжруулсан замыг улбар шар өнгөөр;
• Шар өнгө - Сайжруулсан хөрсөн замыг шар өнгөөр;
• Хар өнгө - Хээрийн болон зөрөг, жим замууд, хүний гараар бий болсон зүйлсүүдийг хар өнгөөр;
• Улаан шаргал өнгө - Галд тэсвэртэй материалаар баригдсан орон сууцны хороолол болон авто замыг (сайжруулсан засмал зам) улаан шар өнгөөр;
2 сэтгэгдэл:
Heregtei medeelel oruulj ogdogt bayarlalaa
Нам талыг газар зүйн зургт ямар өнгөөр тэмдгэлдэг вэ
Post a Comment