November 17, 2010

Байгалийн, газар орны бодит зүйлсийг ашиглан зүг чиг олох.

Байгалийн болон орон нутгийн бодит зүйлүүдийг ажиглан зүг чигийг баримжаалах.
Газар орон дээр баримжаалал хийх.
Байгалийн болон орон нутгийн зүйлсээр зүг чиг тодорхойлох нь нарийвчлал муутай ч зүг чигийг тодорхойлох баримжаалал хийхэд тус болно. Хүмүүсийн он удаан жилийн ажиглалт, баялаг туршлагаар шалгарсан нилээд олон төрлийн арга байдаг. Үүнд:
•    янз бүрийн модны мөчир нь наран талдаа шигүү, өтгөн буюу урт ургадаг бол сүүдэр талдаа сийрэг байна. Урт мөчиртэй шигүү ургасан тал нь өмнө зүгийг заана.
•    модны холтос сүүдэр талдаа зузаан, том ширхэгтэй байдаг бол наран талдаа нимгэн байдаг.   Холтосны зузаан тал нь хойд зүгийг заана. Мөөг нь мод, бут, чулууны хойд талд гол төлөв ургасан байдаг.
•    огтлогдсон модны насны үе болох жилийн цагирагууд нь ертөнцийн хойд зүг талдаа шигүү ойрхон зайтай, өмнө зүг талдаа сийрэг хол хол байрласан байдаг.
•    том хад чулууг хаг хөвд хучихдаа ертөнцийн хойд зүг талаас нь хучсан байдаг.
•    шоргоолжны үүр нь мод,  бут,  чулууны  гол телөв өмнө талд нь байрласан байх ба үүрний өмнө зүг буюу наран тал нь налуу, хойд тал нь эщ байна.
•    Монголчууд эрт үеэс эхлэн монгол гэрийг барихдаа үүдийг нь урагшаа харуулан барьдаг заншилтай. Малын өвөлжөө бууц, саравч хашаа нь уул дов толгодын энгэр талд өмнө зүг рүү голдуу харуулан барьсан байдаг.
•    говь цөл газар оронд зонхилох чигийн салхи нь элсийг долгиотсон байдлаар нуруулдаж манханг үүсгэнэ.    Эдгээр нуруу, манхнууд нь тухайн нутгийн зонхилох чигийн салхины эсрэг талд хотгор налуу, салхины чиглэлийн дагуу гүдгэр далан үүсгэнэ. Манай орны зонхилох чигийн салхины чиг голдуу баруун хойноос болон хойноосоо байдаг.
•    цас   шуурахдаа   байшин,   том   чулуу,   зэргийн   ар   талд   голдуу хунгарладаг.   Мөн жижиг мод бутны нөмөр тал буюу салхины эсрэг талд хошууран шуурсан байдаг.

2 сэтгэгдэл:

Post a Comment