November 22, 2010

Д. Нацагдорж - Миний нутаг

Гүн Галуутайд буй дурсгалын хөшөө












Хэнтий Хангай Саяаны єндєр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хєвчин уулнууд
Мэнэн Шарга Номины єргєн их говиуд
Ємнє зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун мєрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хєвсгєл Увс Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Орхон Сэлэнгэ Хєхvйн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замуудЭнэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Дашдоржийн Нацагдорж
Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрхнууд
Хєх тэнгэр цэлмэсэн хєдєє хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хєндлєн гулд давхисан газар
Гєрєєс араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морин уралдсан хєндий сайхан хоолойнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Нарийн євс ургасан малын сайхан билчээртэй
Нааш цааш сvлжсэн тэнэгэр сайхан нуруутай
Дєрвєн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хєрш шороо газартай
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар
Yр ач хvvхдийн vржиж єссєн орон
Таван хошуу малууд дvvрэн билчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Євлийн тэсгэм цагт цасан мєсєн бvрхээд
Болор єнгє гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав ижийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Хvннv Сvннvгийн vеэс хєгшид євгєдийн минь нутаг
Хvн ард бидний хайрыг булаасан орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Єссєн тєрсєн бидний vндэсний хайртай нутаг
Єнгєлзєгч дайсан ирвэл vтэр єшиглєн хєєнє
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертєнц дээр хvндэт гавьяаг байгуулъя
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон
Монгол гэдэг нэр ертєнцийн чихнээ дурсгалтай
Монголын тєлєє гэдэг санаа бидний зvрхэнд холбоотой
Єсєхєєс сурсан vндсэн хэл мартаж болшгvй соёл
Yхтэл орших тєрєлх нутаг салж болшгvй орон
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон

Дашдоржийн Нацагдорж( 1906-1937)

Д. Нацагдорж 1926 онд
Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.  1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.  Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.  Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж “Уушандар”, “Сандо амбаны харгис явдал” жүжиг “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шүлэг, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.  Д.Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний “Гилберийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ.  Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

2 сэтгэгдэл:

Anonymous said...

хөрс шороо газартай гэдгийг хөрш гэсэн байна шүү.

Anonymous said...

ene ih huuchinii zurag bainaa

Post a Comment